Чечений террористуудын толгойлогч Доку Умаров амь үрэгдснийг нотлосон баримт үгүй гэж өнөөдөр РИА Новости агентлаг оросын нэгэн тусгай албаны эх сурвалжийн мэдээг үндэслэн уламжлав. Түүний хэлснээр Умаровыг бүлэгтэй нь хамт  устгасан тухай мэдээллийг шалгаж байна. Умаров амь үрэгдсэн тухай цуу  одоогоор нотлогдоогүй.  Умаровыг хэт даврагчидтайг нь хамт нисэх онгоцны цохилтоор  хоёр долоо хоногийн өмнө устгасан  гэж урьд нь мэдээлсэн билээ. Тусгайгийнхан  уг  бүлгийг устгасан байж магадгүй  хэсэгт эрэх ажиллагаа явуулж байна. Доку Умаров москвагийн метронд 2010 оны 3-р сарын 29-нд  дэлбэрэлт үйлдэж 40 хүний амь насыг бүрэлгэсэн  ажиллагааны төлөө хариуцлагыг өөртөө хүлээсэн  билээ