Мексикийн буланд осол гарч, их хэмжээний нефть асгарсан хор уршгийг арилгаж  их туршлагатай  болж чадсан British Petrolium компанийг арктикийн усан доорхи эх газрын үргэлжлэлийг эзэмшихэд сонгож авсан гэж «Роснефть» компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Игорь Сечин мэдэгдлээ.  Манай компани ВР-тэй хамтран  ажиллана. Тухайлбал Сахалин дахь орд газруудыг хамтран эзэмшиж, Өрнөд Европт нефть ахин боловсруулсан гэж  тэрээр тэмдэглэв. ВР компанитай гарын үсэг зурсан хэлэлцээр бол «Роснефтийг» олон улсын эрчим хүчний холдинг-нэгдэл болгож хувиргах стратегийн нэг хэсэг юм гэж Сечин хэлжээ. «Роснефть» ВР компаниуд  Оросын арктикийн усан доорхи эх газар ба бусад оронд төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр 1-р сарын 15-нд тохиролцсон билээ. Түүнээс гадна тэд усан дорхи эх газрын үргэлжлэлд хэрэгжүүлэх төслүүдийг судлах төвийг байгуулна. Оросын засгийн газар төслийг дэмжиж, түүнд татварын болон, захиргааны хамгийн таатай нөхцөл тогтооно гэж амлав