Тунист үндэсний эв нэгдлийн засгийн газрыг байгуулах асуудлаар хэлэлцээ хийж байна. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч  парламентын дарга Фауд Мбазаа эвслийн шинэ  засгийн газрыг эмхлэн байгуулахыг, ерөнхий сайд Мохаммед Ганнушид даалгажээ. Сөрөг хүчний олон зүтгэлтэн  зөвлөлгөөнд оролцоно.  20 гаруй жил гадаадад арга буюу  цагаачлан суусан хориотой Лалын намын тэргүүн Рашид Ганнуши эх орондоо эргэж ирж байна. Тунист түгшүүртэй байдал даамжирсан хүнд нөхцөлд улс төрийн яриа хэлцээ хийж байна.  Эмх замбараагүй байдалтай холбогдуулан онц байдал тогтоосон  ч гэмт хэргийн байдал эрс хурцдав.  Иргэд   дээрэм, тонуул,элдэв үймээн самуунаас өөрсдийгөө хамгаалах ардын хороодыг байгуулж байна