Агнуурын тэнгист мөсөнд боогдсон “Содружество” хөвөгч баазыг чирч яваа “Адмирал Макаров”, “Красин” мөс зүсэгч онгоцуудын цуваа сүүлийн 3 хоногт 25 миль яваад байна. Одоо хамгийн хэцүү дан овоорсон мөстэй хэсэг үлдээд байна. Энэ овоорсон мөстэй хэсэг 5 миль орчим гэж урьд нь мэдээлж байсан юм. ОБЯ-ны нисдэг тэргүүд хайгуул хийсний дараа энэ хэсэг хоёр дахин нэмэгдсэн нь тодорхой болсон байна. Энэ цуваа 0,5 узлын хурдтай явж байна. Хөдөлгөөн удаан ч гэсэн найдвартай байна. Сахалины хойгт цаг агаар маш муу байна хойд зүгээс хүчтэй салхи салхилаж, 26 градус хүйтэн, мөсний зузаан 2 метрт хүрч байна. Цаг агаарын байдал улам муудаж байгаа тул аврах ажил хэзээ дуусах талаар далайчид ямарч таамаг дэвшүүлж чадахгүй байна.