Хэрвээ СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээ энэ жил хүчин төгөлдөр болвол  гэрээнд хүлээсэн үүргээ ОУ, 2018 оноос гүйцэтгэж эхлэнэ. Энэ тухай ОХУ-ын БХЯ баасан гаригт мэдээллээ. Шинэ гэрээнд зааснаар 7 жилийн дараа тив алгасагч баллистик пуужин, усанд шумбагч онгоц болон хүнд бөмбөгдөгч онгоцны  баллистик пуужингуудын нийт тоо 700 нэгжээс хэтрэхгүй, цэнэгт хошууны тоо 1550 нэгж  байх ёстой гэж энэ цэргийн байгууллага мэдээллээ. “Үүнээс гадна пуужин байрлуулсан төхөөрөмжүүд болон пуужин байрлуулаагүй боловч пуужин байрлуулж болох төхөөрөмжүүдийн тоо 800 нэгжээс хэтрэх ёсгүй гэж БХЯ-наас мэдээллээ.