Хасавюртад баасан гаригт кафе дэлбэлсэн гэмт хэрэгтнүүдийг Дагестанд хайж байна. Энэ дэлбэрэлтийн үеэр 4 хүн амь үрэгдэж 11 хүн шархадсан байна. Энэ байшингийн ойролцоо тавьсан машинд байсан гар хийцийн бөмбөг дэлбэрсэн бололтой гэж урьдчилан таамаглаж байна. Энэ кафенд маш олон байсан үдшийн цагаар дэлбэлжээ. Маш хүчтэй дэлбэрэлт болсоноос кафены ойролцоо тавьсан машин, үйлчлүүлэгчид, кафены ажилтануудыг салхинд хийсгэх мэт тарааж хаясан байна. Бөмбөгний хүчин чадал 50 килограмм орчим тротил байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Минижүүлсэн машины мотор нь зуун метрийн цаана шидэгдснээс үзэхэд дэлбэрэлтийн хүч үнэхээр их байжээ. Алан хядах ажиллагаа гэж үзэж байна. Энд орон нутгийн дайнчид оролцсон байж болзошгүй.