Олон   улсын  Олимпийн хорооны ерөнхийлөгч  Жак Рогге тус  байгууллагын  гүйцэтгэх  хорооны  Лозанна хотод  хийсэн хуралдаан дээр  мэдэгдэхдээ « Формула-1»  уралдааныг Сочи хотод 2014 онд  явуулах нь  тэнд  өвлийн Олимпийн наадмын бэлтгэлийг  саатуулахгүй» гэв.  Түүний хэлснээр  олимпийн өвлийн наадмын бэлтгэлийг Сочид  төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна. Энэ нь  хэний  ч  сэтгэлийг түгшүүлэх есгүй.  «Формула-1»  уралдааныг  Сочид  явуулах  нь  олимпийн барилгуудыг  ашиглалтанд оруулахыг саатуулж  магадгүй  «гэж    урьд нь үзэж байсан, Олон  улсын Олимпийн хорооны төлөөлөгчид     уралдааныг  2015 онд шилжүүлэн   явуулах боломжийг  хэлэлцлээ. Учир нь  оросын талаас болон  «Формула-1»  уралдаанаас байгуулсан гэрээнд  ийм шийдвэр гаргах боломжийг  Олон  улсын олимпийн хороонд олгосон юм.  Сочи хотын захирагч Анатолий Пахомов  «Формула-1» урладааныг  хойшлуулах хэрэг  байхгүй» гэж  удаа дараа мэдэгдлээ.  Тэрбээр   уралдаан эхлэхээс нэг жилийн  өмнө - 2013  онд  түүний   замын нилээд хэсгийг тавьж, зөвхөн  тусгай   хэхэн   барилга  барих ажил хийх хэрэгтэйг    тэмдэглэв.  Оросын спортын шинжээч  Алексей Повов  «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө «Олон улсын Олимпийн хороо  тунгаан бодсон оновчтой шийдвэр гаргана гэдэгт  оросын  олон сая хөгжөөн дэмжигч найдаж  байна» гээд «уралдаан явуулах нь олимпийн цогцолборыг барих ажлыг  саатуулахгүй»  гэж бодож байгаагаа  илэрхийлээд: «Олимпийн наадам 2-р сард  явагдаж, дараа нь   3-р сард уламжлалт есоор  Паралимпийн наадам явагдах естой. «Формула-1» уралдаан  бол  улирлын эцэст  явагдана.  Оросын дунд нутагт ийм уралдааныг  зөвхөн  7-8 сард  явуулах хэрэгтэй   байхад   Сочийн   цаг уурыг харгалзан  тэнд уралдааныг  10-р сард явуулж  болно. Иймээс   түүний замын  бэлтгэлийг хэдэн сар тайван хийж болно. Ер нь  Сочид  олимпийн хүрээлэн  барьж байгуулах  хүрээнд   уралдааны замыг  урьдчилан  тавих  учир  зөвхөн түр зуурын  хэдэн барилга  барих ажил хийх хэрэгтэй болно.  Энэ нь  Монако  улсад  «Формула-1» уралдаан  явуулахад  хэдхэн    өдөр  хийдэг  ажил   гэж  мэдэгдлээ. «Формула-1»  уралдааныг   Сочид явуулах хугацааг шилжүүлэх  асуудлыг олон улсын Олимпийн хорооны Лозанна хотод  хийсэн хуралдааны дараа  цаашид хэлэлцэхгүй байж мэднэ. Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге  хуралдааны төгсгөлд  хэвлэлийн  бага хурал хийж,  Олимпийн өвлийн наадмын  Сочид  хийж байгаа бэлтгэлд  сэтгэл хангамжтайгаа илэрхийлээд,  Олон улсын Олимпийн хороо  одоогийн байдалд зохистой зөв шийдвэр гаргана гэдэгт  итгэж байгаагаа   тэмдэглэлээ.