Кремлийн алтан таван хошуу мөсөн дээр гэрэлтэж, эргэн тойрон инээд, дуу хөгжим, уртын урт дараалал… Зургаа дахь жилдээ нийслэлийн Улаан талбайд 12-р сараас 3-р сарыг дуустал хотын хамгийн том мөсөн гулгуур өдөр шөнөгүй ажиллаж байна. Энд хүмүүс амрахаар, дасгал сургууль хийхээр, хөгжин цэнгэхээр Орос улсын бүх бүс нутгаас төдийгүй гадаад улсуудаас ирсээр байна.ОУ-ын төв талбай дахь мөсөн гулгуур бол москвачууд болон алтан Москвагийн зочдын хамгийн дуртай газрын нэг билээ. Гурван мянган хавтгай дөрвөлжин метр талбайд нэгэн зэрэг 500 сонирхогч- хос уран гулгагчид багтаад зогсохгүй, уран барилгын гайхамшигтай хийцтэй Василий Блаженын сүм, кремлийн хананууд, Түүхийн музей зэргийн сонирхон үзэж амарна гэдэг үнэхээр мартагдашгүй дурсамж гэж швейцарийн Берн хотын оршин суугч Фредерик үзэж байна: Улаан талбай дээр тэшүүрээр гулгана гэдэг үнэхээр сайхан санаачлага юм. Би яг одоо энд байгаадаа маш их баяртай байна. Би Москвад зургаа дахь удаагаа ирж байна. Харин энэ жил анх удаагаа өвөл ирж байна, жинхэнэ оросын өвлийг үзсэндээ баяртай байна. Манай Швейцарийн зарим нэг хотуудад том мөсөн гулгуур байдаг. Жишээ нь, Берн хотод засгийн газрын ордны өмнө жил бүр мөсөн гулгуур хийдэг. Гэхдээ л Москвагийн мөсөн гулгуур илүү юм гэж швейцар хүн ярилаа. Түркийн иргэн Мурат, Москвад анх удаагаа ирсэн байна. Мэдээж хэрэг гадаадын зочин ирэнгүүтээ л Улаан талбайд очсон ба хотын төв талбайд мөсөн гулгуур үзээд гайхаж биширсэн байна. Өмнөд нутгийн хүн ямарч эргэлзээгүй тэшүүрээр гулгахаар шийджээ. Тэгэхдээ тэр тэшүүрээр хэзээ ч гулгаж байгаагүй шүү дээ. Хөөрхий Мурат хагас цагын турш хашлаганаас барин унан тусан мөлхсөн байна. Гэхдээ л сэтгэл их өндөр байлаа:Маш гоё, гайхамшигтай уур амьсгал энд байна, надад маш их таалагдаж байна. Би анх удаа Москвад ирсэн, надад цаг маш бага байгаа. Би маргааш Санкт-Петербург нисэх ёстой. Би уул нь цанаар гулгадаг юм, энэ удаа тэшүүрээр гулгаж үзэхээр шийдсэн юм. Энэ сайхан уур амьсгалтай газар тэшүүрээр гулгаж үзсэндээ би маш их баяртай байна гэлээ. Муратыг бодвол зарим нэг нь таашаал аваад зогсохгүй хос уран гулгалтын зарим нэг элементээс сурахыг хүсэж байна. Мөсөн гулгуур дээр туршлагатай сургагчууд ажиллаж байна. Өдөр бүр олон хүн тэдэн дээр ирж сурч байна. Сургагч Мариетта энэ төвийн мөсөн гулгуур дээр хэдэн жил дараалан ажиллаж байна. Ихэнх үйлчлүүлэгчдийг сайн танина. Сүүлийн жилүүдэд олон хүн тэшүүрээр гулгах боллоо. Тэгэхдээ зөвхөн хүүхэд, залуучууд ч биш тэтгэврийнхэн ч их сурч байна: Бидэн дээр 83 настай эмэгтэй ирээд бүх насаараа тэшүүрээр гулгахыг мөрөөдсөн гэж ярьсан юм. Тэр эмэгтэй дор нь сурсан шүү. Би энд ажиллах маш дуртай. Би тэшүүрээр гулгах, ер нь спортоор хичээллэх дуртай. Би энд зөвхөн тэшүүрээр гулгаад ч байдаггүй. Энд хүмүүст ихээхэн таалагддаг юм. Энд маш гоё, хөгжилтэй байдаг юм. Шинэ жилээр бүр гоё байсан гэлээ. Улаан талбай дээрх мөсөн гулгуур манай нийслэлийн өвөл цагын нэгэн дурсгалт газар боллоо. Хүмүүс зөвхөн Москвагийн уран барилга, түүх, соёлын дурсгалтай газруудтай танилцахаар ирээд зогсохгүй, кремлийн цагны цохилт дор тэшүүрээр гулгах гэж зорьж ирдэг болбол гайхах зүйлгүй биз ээ.