Мансууруулах бодисны болон гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын Удирдах санд оруулах жил бүрийн сайн дурын татвараа ОУ, 500 мянган доллароос 2 сая доллар хүртэл нэмэгдүүллээ. Үүнтэй нэгэн зэрэг энэ санд оросын тал 7 сая доллар оруулсан гэж ОХУ-ын ГХЯ баасан гаригт мэдээллээ. Ингэснээрээ ОУ дэлхийн хамтын нийгэмлэгт заналхийлж байгаа шинэ аюул занал болон Афганистанаас гарч байгаа мансууруулах бодистой тэмцэх ажилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа гэдгээ баталлаа гэж ГХЯ-нд онцлон тэмдэглэлээ. ОУ, Афганистанаас гарч байгаа хар тамхины дамын наймаачдын үйл ажиллагааг таслан зогсооход системтэй арга хэмжээ аваад зогсохгүй энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ-ийн анги нэгтгэлд материаллаг тусламж үзүүлсээр байна гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ.