Москвад Олон улсын санхүүгийн төв байгуулах тийш бас нэг алхам хийлээ. Олон улсын санхүүгийн төв байгуулах ажлын хэсгийн удирдагч Александр Волошин төслийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг нэрэллээ. Энэ зөвлөлд дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагын шинжээчид орсон байна. Эдгээр нь  Бэнк оф Америка, Кредит Суиссс, Сосьете женераль, Эрнест энд Яанг, ЮниКредит, Номура Холдингс зэрэг компаниудын шинжээчид юм. “Оросын дуу хоолой” радиогийн санал асуулга явуулсан шинжээчид, эдгээр том банкууд, том хэмжээний төслийг хэргжүүлэх ихээхэн туршлагатай гэж мэдэгдсэн байна. Энэ зөвлөлийг 2010 онд Д.Медведев байгуулсан юм. Оросын талаас энэ зөвлөлд “Сбербанк”, ВТБ, ВЭБ банкууд болон хөрөнгө оруулалтын “Тройка Диалог” компани орсон байна. Олон улсын санхүүгийн төвийн урьдчилсан үзэл баримтлалыг 2009 онд Эдийн засгийн хөгжлийн яам танилцуулж байсныг сануулья. Москва, алт болон үнэт цаасны арилжаа хийдэг, банк, зээл, валютын ажиллагаа явуулдаг институтууд төвлөрсөн төв болно гэж төлөвлөж байна. Олон улсын санхүүгийн төвийг хөгжүүлэх нь рублийг нөөцийн валют болгох байр суурийг бэхжүүлэж өгнө. Төрийн Думын эдийн засаг болон хувиараа үйлдвэрлэл эрхлэх бодлогын хорооны дарга Евгений Федоров ингэж ярьж байна: Москвад Олон улсын санхүүгийн төв байгуулж чадах юм бол даяарчлалыг хамарсан хөрөнгө оруулалтын төсөл болон хөрөнгө оруулалтын хүрээний урсгалтай ажиллаж, үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Эдгээр нь банкны хүрээ, хөрөнгө оруулалтын хүрээ, том төслүүдийг хэрэгжүүлэх аж үйлдвэрийн хүрээ зэрэг юм. Энэ төслүүдэд зориулсан дэлхийн хөрөнгө оруулалтыг татахад туслах механизм бий болж, сангуудын зах зээл,, үнэт цаасны зах зээл зэрэг зохих хэрэгсэлүүд ажиллаж эхлэнэ. Ийм механизмийг бий болгосноор дэд бүтэц дэх аж үйлдвэрийн төслүүд, хөрөнгө оруулалтын томоохон төсөл зэргийн хөгжлийг хурдасгахад зориулсан санхүүгийн нэмэлт урсгалыг ажиллуулж эхлэнэ. Энэ нь  ОУ-ын хувьд маш ашигтай төсөл юм гэж тэр хэллээ. Олон улсын санхүүгийн төвийг байгуулахын тулд эдийн засгийн болон дэд бүтцийн хэд хэдэн чухал асуудлыг шийдэх хэрэгтэй. Олон улсын капиталыг оросын зах зээл дээр татахад шаардлагатай хууль эрхийн баазыг бий болгох хэрэгтэй гэж шинжээчид тэмдэглэж байна. Эдгээр хөтөлбөрүүдийг амьдралд хэрэгжүүлэх нь ОУ-ын эдийн засгийг бүхэлд нь чанарын хувьд өөрчлөнө гэдэгт Евгений Федоров итгэлтэй байна: Нилээд хүнд, нилээд өргөн хэмжээтэй, орчин үеийн ОУ-ын эдийн засгийн хөгжлийг шинэ чанартай түвшинд гаргана гэсэн үг. Хэрвээ бид олон улсын санхүүгийн төвийг байгуулж чадах юм бол энэ нь ОУ-ыг эдийн засгийн хувьд дорвитой урагшлуулж, ОУ-ын бүх иргэдийн амьдралын чанар дээшлэнэ гэсэн үг гэлээ. Стратегийн асуудлыг хэлэлцэхийн тулд Зөвлөл жилд нэгээс хоёр удаа л цугларна. “Ододын” бүрэлдхүүнтэй багаас болоод энэ зөвлөл үүнээс олон удаа уулзаж чадахгүй. “Сбербанк”-ний удирдагч, Герман Греф, Кредит Суисс банкны удирдах зөвлөлийн дарга Урс Ронер нар удирдах зөвлөлийг тэргүүлэж байна.