ОУ-ын ТБ, 2010 онд дотоодын зах дээрээс 137 тонн алт худалдаж авч, түүний алт валютын нөөц дэх хувийг нэмэгдүүлсэн байна гэж ПРАЙМ-ТАСС агентлаг мэдээллээ. ТБ-ны валютын активын бүтэцийг олон талтай болгохын тулд доллароос гадна евро, английн фунд стерлинг, японы иен, швейцарийн франк, канад, австалийн доллар зэргийг нөөцлөж байна. Алт бас, валютын активын бүтэцийн нэг хэсэг нь болдог юм. Алтны үнэ өргөн цар хүрээтэй өөрчлөгдөх нь валютын ханшийг хүчтэй хэлбэлзүүлдэг учраас алтанд их хэмжээний активын хөрөнгө оруулалт хийх нь маш их эрсдэлтэй гэж ТБ үзэж байна.