“Роснефть”, британийн ВР компаниуд Оросын Арктикын хүзүүвчийг хамтран эзэмшихээр тохиролцлоо. Таван тэрбум тонн нефть, 10 триллион шоо метр хийн нөөцтэй орд газрыг хамтран эзэмшихэд тус компанийг оролцуулах тухай ярьж байга юм гэж ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. Тэрээр ВР компанийн удирдлагуудтай уулзахдаа, хамтарсан төслийг дэмжиж байна, татварын болон засаг захиргааны хамгийн тааламжтай журам горимыг бий болгоно гэж онцлон тэмдэглэсэн байна. Түүнээс гадна “Роснефть”, ВР компаниуд хувьцаагаа солилцохоор болсон байна. Англичууд өөрийнхөө жирийн хувьцааны 5%-ийг оросуудад өгч 9,5%-ийг оросуудаас авах юм байна. Одоогийн байдлаар “Роснефть”, ВР компаниуд Сахалины хүзүүвчийг эзэмших хамтарсан төсөл дээр ажиллаж байна.