ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев, түшмэдүүдийн орлогын мэдүүлгийн үнэн мөнийг шалгаж, түшмэдүүдийн бодит зарлагатай нь дүйцүүлэн үзэж шалгахыг хууль сахиулах байгууллагуудад даалгаж 3 сарын хугацаа өглөө. Москвад болсон авилгалтай тэмцэх зөвлөлийн хуралдаан дээр төрийн тэргүүн ингэж мэдэгдлээ. Авилгалтай тэмцэх асуудал өнөөдөр оросын нийгэмд хамгийн их хэлэлцэгдэж байгаа асуудал юм. Харин энэ тал дээр амжилт маш муу байгаа гэдгийг ерөнхийлөгч хүлээн зөвшөөрлөө. Энэ хорт үзэгдэлтэй тэмцэхэд бизнесийн төлөөлөгчдийг татан оролцуулах, авилгалд өртсөн түшмэдүүдэд хүлээлгэх материаллаг хариуцлагыг нэмэгдүүлэх, Мөрдөн байцаах хорооны эрх мэдлийг мэдэгдэхүйц өргөжүүлэх зэрэг саналыг Д.Медведев тавилаа. Авилгалын цар хүрээг багасгахын тулд Орос Улс олон улсын туршлагыг ашиглаж байна гэж Д.Медведев тэмдэглэв. «Тун саяхан л Орос Улс, Олон улсын авилгалын эсрэг академийн үүсгэн байгуулагчдын нэг байж, НҮБ-ын авилгалын эсрэг тусгай конвенцийн ажилд идэвхитэй оролцож байлаа. Харин авилгалтай тэмцэх асуудал даяарчлалыг хамарсан “их найм”, “том хорийн” дээд хэжээний уулзалт дээр чухал асуудлуудын нэг болж байгаа. Эхлээд энэ асуудлыг нэг их анзаарахгүй байснаа одоо томоохон улсуудын удирдагчид өөрсдөө энэ асуудлыг идэвхитэй хэлэлцдэг болоод байна» гэж Д.Медведев ярилаа.Нэгдүгээрт авилгал гэдэг бол даяарчлалыг хамарсан хорлол болохоос бидний уламжлал болгон яриад сурчихсан эдгэрэхэд маш хэцүү, бараг л эдгэрэшгүй цэвэр оросын “өвчин” гэдэг нь юу л бол. Хоёрдугаарт хэрвээ, авилгалын эсрэг систем нь илүү хөгжсөн, дутуу хөгжсөн орнууд энэ чиглэлд хүчин чармайлтаа төвлөрүүлэхгүй бол харин сүүлдээ нийлээд төвөгтэй болж мэднэ гэж ерөнхийлөгч үзэж байна. 2008 оны 12-р сард европын шинжээчдийн өгсөн саналыг ОУ хэрхэн биелүүлсэн тухай ЕХ-ны “Авилгалын эсрэг бүлэг улс” гэдэг байгууллагын илтгэлийг 2010 оны 11-р сард бэлтгэсэн байна. Төслөөс харахад, санал болгосон 12 зүйлийг бүрэн биелүүлсэн ба Авилгалтай тэмцэх стратег болон төлөвлөгөө гаргаж, “Авилгалтай тэмцэх” хуулийг баталсан байна. Ерөнхийлөгчийн авилгалтай тэмцэх зөвлөлд нийгмийн төлөөлөгчдийн оролцох боломжийг өргөжүүлж өгсөн байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон түшмэдүүдийн тайланг нийтийн хүртээл болгох, улсын байгууллагууд болон шүүхийн үйл ажиллагааны мэдээлэлийг иргэдэд хүртээмжтэй болгох, прокуроруудыг ажилд авахдаа босго тогтоосон зэрэг ажлуудын хийгээд байна. Хүн төрлөхтний түүхэнд, авилгалыг яаж үндсээр нь устгах вэ гэдэг асуултанд хэн ч хариулж чадаагүй билээ. Харин зарим нэг улсууд энэ хорлолыг ухаалаг хэмжээнд байлгаж чадаж байна. Энэ бол оросын төр засаг, нийгмийн, өмнөө тавиад байгаа тэр зорилт юм.