ЕХАББ шиг аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхэд зориулсан олон талын ажиллагаатай механизм АНД-н бүсэд өнөөдөр байхгүй байна. Өнгөрсөн жилийн гадаад улс төрийн бодлогын дүнд зориулж Москвад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Орос Улс энэ сэдвээр яриа хэлэлцээг даруйхан эхлэх хэрэгтэй  байна гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн жил Орос Улс, өөрийн түншүүдийн хамт энэ асуудлаар хэд хэдэн санал санаачлага дэвшүүлсэн гэж Сергей Лавров хэлэв. «Одоо АНД бүсэд, ЕХАББ шиг аюулгүй байдлыг хэлэлцдэг олон талын ажилгаатай талбар байхгүй байна. Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн жилийн 9-р сард БНХАУ-д албан ёсоор айлчлахдаа, Орос Улс, Хятад улсуудын төрийн тэргүүнүүдийн гаргасан тунхаглалд, сөргөлдөөнөөс зайлсхийх, хүч хэрэглэхгүй байх, маргалдааныг энхийн аргаар зохицуулах болон тэгш эрхтэй, хуваагдашгүй байдлын үндсэн дээр аюулгүй байдлын асуудлын яриа хэлэлцээг эхлэх санал санаачлагыг дэвшүүлсэн билээ гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэлэв.

Ерөнхийлөгч Д. Медведев 12-р сард Энэтхэг улсад албан ёсоор айлчилахад, тус улс энэ хандалыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь маш чухал юм  гэж Сергей Лавров тэмдэглэлээ. АНД-н бүс нутгийн олон туйлт, сөргөлдөөнгүй, аюулгүй байдлын системийг хөгжүүлэх хүчин зүйл бол ШХАБ юм. Тус байгууллагын нэр хүнд 2010 онд эрс өссөн гэж Лавров үзэж байна. ШХАБ-ийн хүрээнд аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизмийг амжилттай хөгжүүлсэн юм. Хил орчмын зохион байгуулалтай гэмт хэрэг, мансууруулах бодисны суваг болон алан хядах ажиллагаатай тэмцэх ажилд илүү анхаарч ажиллаа. Энэ оны 6-р сард болох ШХАБ-ийн 10 жилийн ойд зориулаж хийх дээд хэмжээний уулзалт дээр, хийсэн ажлынхаа дүнг гаргаад зогсохгүй манай хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх төлөвлөгөөг авч хэлэлцэнэ гэж оросын гадаад хэргийн сайд хэллээ.Орос Улс, Ази-Европ форумд элссэн явдлыг 2010 оны онцгой үйл явдлуудын нэг гэж Лавров үзэж байна. Энэ бүс нутагт эдийн засгийн оролцоог өргөжүүлэх, АНД-д Орос Улсыг интеграцчлахыг хурдасгах үүднээс Москва бүс нутгийн янз бүрийн байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож байгаа юм. Зүүн Азийн улсуудын дээд хэмжээний уулзалтын механизмд Орос Улс  2010 онд нэгдсэн явдал маш чухал гэж Лавров тэмдэглэлээ. Зүүн Азийн улсуудийн дээд хэмжээний уулзалтын байгууллагад АСЕАН-ы орнууд болон түүний худалдааны түншүүд ордог юм. Тухайн үедээ энэ дээд хэмжээний уулзалтыг Азийн  “их найм” маягаар байгуулж байсан юм. Өнгөрсөн жил ОХУ, АНУ энэ дээд хэмжээний уулзалтад оролцсны дараа тус байгууллага, арай цар хүрээтэй харагдах болсон юм.

Шинэ онд Орос , Хятад улсуудын харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэж Орос улсын гадаад улс төрийн бодлогын тэргүүн үзэж байна. Хятад улсад өндөр технологийн бүтээгдхүүний экспортыг нэмэгдүүлснээр бараа эргэлтийн бүтэцийг сайжруулах, хоёр орны харилцааны эдийн засгийн бүрдүүлэлтийг хөгжүүлэхийг Орос Улс сонирхож байна гэж тэр үзэж байна. 2011 онд хоёр улсын, улс төрийн хэлхээ холбоо өндөр түвшинд байна гэж дипломатч ярьж байна. Энэ жил орос,хятадын хэд хэдэн дээд хэмжээний уулзалт болно гэж Лавров мэдэгдлээ. Мөн Орос , Хятад улсуудын засгийн газрын тэргүүнүүд, ГХЯ, мэргэжлийн яамдын хоорондох хэлхээ холбоо үргэлжилнэ. 2011 онд Хятад улсад болох БРИК-ийн дээд хэмжээний уулзалтад Өмнөд Африкын БН улсын ерөнхийлөгч анх удаа оролцох ба хоёр улсын тэргүүнүүд түүнд оролцох болно. Энэ уулзалт БРИК-ийн хэлбэрийг бэхжүүлэн хөгжүүлэх чухал хүчин зүйл болохоос гадна түүнийг дараа нь БРИКС гэж нэрлэж магадгүй юм. Энэ хэлбэр нь хүнд суртлын ажиллагаанд суурилаагүй, төрийн тэргүүнүүдийн шууд харилцах хэлбэрийг агуулж байгаа нь маш чухал юм гэж Сергей Лавров үзэж байна. Энэ нь олон, олон практик асуудлуудыг шийдэх боломжийг олгож байгаа юм. Олон улсын валют, санхүүгийн системийг шинэчлэх асуудлаар хамтран ажиллах нь “Хорийн” хүрээн дэх БРИК-ийн орнуудын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл юм. БРИК болон санал нэгтэй бусад орнуудтай хослон ажилласны хүчинд ОУВС-г шинэчлэх ажил дээр урагшлан ахилаа. Энэ шинэчлэлийг хийсний дараа БРИК-ийн гишүүн орнууд, квотын хэмжээгээрээ ОУВС-гийн арван үндсэн орнуудын тоонд орно. БРИК бол залуу бэхжиж байгаа байгууллага тийм учраас орчин үеийн бүх шаардлагад нийцэж байгаа гэж үзэж байна гэж тэр хэллээ.Хамгийн сүүлд Бразилд болсон дээд хэмжээний уулзалт, БРИК-т багтаж байгаа улсууд орчин цагын дэлхий ертөнц болон ирээдүйд ямар болох ёстойг нийтлэг байдлаар харж байна гэж Сергей Лавров онцлон тэмдэглэлээ.