ТУХН дахь хамтын ажиллагаа  Оросын хувьд  хөдөлбергүй урьтлал хэвээр байна. 2010 онд Орос ТУХН-ийг даргалж байх үед «Бид нийтийн ашиг сонирхолыг ундэслэн интеграцийн үйл явцыг аль болохоор бэхжүүлэх зорилт тавьсан» гэж Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Оросын ГХЯ-ны тэргүүн өнгөрсөн оны үр дүнг гаргав. Түүний хэлснээр ТУХН-ийн орон зайд ахиц дэвшил гарсан байна. Орос, Казахстан, Белоруссын  Гаалийн холбоо болон Эдийн засгийн нэгдсэн орон зай, Евразийн холбоог төлөвшүүлж, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагыг шинэчлэсэн явдлыг  нэн чухал ач холбогдолтой ахиц дэвшил гэхэд хэтрүүлэг болохгүй гэж үзэж байна. Түвэг бэрхшээлийг бүрэн даваагүй боловч нийтийн ашиг сонирхолын төлөө прагматик хамтын ажиллагааны хандлага ТУХН-ийн орон зайд бэхжиж байна гэж Сергей Лавров мэдээллээ. Оросын ГХЯ-ны тэргүүн Эх орны их дайн, Дэлхийн 2-р дайнд байгуулсан ялалтын 65 жилийн ойг  2010 оны  нэн чухал үйл явдлын нэг хэмээн дурдав. Сайд хэлэхдээ «Бид энэ ойг  орчин цагийн өнгө аястай болгох, ялалтын ач холбогдолыг гуйвуулахаас сэрэмжлэх, амь үрэгдсэн ба энх тунх амьдарч байгаа баатаруудыг зүй ёсоор хүндэтгэхийг хичээсэн юм. Миний бодоход холбоотон орнуудын төлөөлөгчид Улаан талбайд цэргийн парадад оролцсон явдал ялалтын хамгийн чухал ач холбогдол болон орчин цагийн Европт ч нэлээд шаардагдаж буй  гитлерийн эсрэг эвслийн туршлагыг онцлосон» гэлээ. Евроатлантын бүс нутагт бүх нийтийн аюулгүй байдлын орон зайг байгуулах нь зайлшгүй чухлыг одоо  улс орнууд ойлгож байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн онцлон тэмдэглэв. Нийтийн аюулгүй байдлын зарчимуудыг тодорхойлсон Европын аюулгүй байдлын гэрээ байгуулах тухай оросын санаачилга нааштай өөрчлөлт гаргах үйл явцыг хурдасгах үүрэг гүйцэтгэж байна. Төслий нь нэн даруй сайшаана гэж оросын тал бодохгүй байна. « Бид юуны түрүүнд яриа хэлэлцээ хийх санал дэвшүүлсэн. Европын аюулгүй байдлыг хангах замд саад тотгор гарсан. Тэдгээрийг зохицуулах арга замыг уялдуулан зохицуулаагүй гэж Сергей Лавров тэмдэглэлээ. Орос улс Латви Эстонид оршин суудаг Орос гаралтай хэдэн зуун мянган хүний асуудлыг сөргөлдөөний бүс замаар шийдвэрлэх хүсэлтэй байна. Эдгээр нь ЗХУ оршиж байсан үед дээрх хоёр улсад шилжин суурьшиж, 1991 онд ЗХУ бутраснаас хойш ямар ч улсын  харьяалалгүй   болсон  хүмүүс  билээ. Иргэн бүс гэгч ойлголт ЕХ-нд огт таарахгүй гэж Сергей Лавров үзэж байна. «Олон зүүн мянган хүнийг иргэн бүс гэхийг хүлцэж болохгүй. Үнэн чанартаа  иргэний эрхий нь хассан хүмүүс ЕХ-нд байх нь ичгүүртэй хэрэг юм. Бид эл асуудлаар байр сууриа хэзээ ч өөрчлехгүй»гэж Лавров тэмдэглэв. Орос улс Белорусст саатуулагдсан иргэдээ хамгаална гэж Оросын ГХЯ-ны тэргүүн  мэдэгдээд «Белоруссын сонгуультай холбоотой уйл явцын тухайд гэвэл бид иргэдийнхээ хувь заяаг анхааралтай ажиглаж байна. Олонхи нь сулагдаж амжсан. Гэвч манай хоёр иргэнийг ахин баривчилж, үймээн дэгдээсэн гэсэн зэм тулгажээ. Минскад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны ажилтнууд тэдэнтэй байнга холбоотай байна» гэв. Сергей Лавровын хэлснээр Оросын үзэл бодол Белоруссын асуудлаар ЕЗ-өөс гаргасан тогтоолд тусгалаа олсон юм. Сергей Лавров  Уулын Карабахын байдлыг зохицуулах асуудлыг ч хөндөв. Орос энэ асуудлыг зохицуулахад зуучилж байна. Эл эмзэг асуудлаар санал шүүмжлэл үүсгэхээс сэрэмжлэх хэрэгтэй гэж ГХЯ-ны тэргүүн үзэж байна. «Эдүгээ  хамгийн гол нь үйл явцыг саатуулах хэрэггүй. НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага мэт  байгууллагуудыг оролцуулвал ажил хэрэгч хэлэлцүүлэг нийтийн санал шүүмжлэл болж хувирч байна. Үйл явдлыг тийнхүү өрнүүлэх нь мөргөлдөөнийг хурцатгах уршиг тарина гэж Сергей Лавров үзэж байна.