Орос, америкын СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээг батлах хуулийн төслийн хоёр дахь уншилтыг Төрийн Дум хэлэлцэж, АНУ-ын Конгрессийн сенатын гэрээг батлах тогтоолд оруулсан залруулалтад хариу болох оросын багц нөхцөл, тайлбарыг агуулсан залруулалтыг сайшаалаа. Энэ шийдврийн төлөө 341 депутат саналаа өгсөн бөгөөд татгалзсан болон түдгэлзсэн санал өгөөгүй байна. Анхны эх бичигт байсан “батлах” гэсэн зүйл дээр депутатууд 5 норм нэмсэн байна. Шинэ гэрээ батлагдах ёстой нөхцлийг тодорхой бичиж өгсөн ба ОУ гэрээнээс гарах саналаа өгөх ёстой зайлшгүй нөхцөл байдлыг тодоруулж өгсөн юм.