Татарын цутгалангаас олдсон загас агнуурын “Партнер” хөлгийн 2 далайчны цогцсыг танилаа. ОУ-ын Мөрдөн байцаах хорооны Сахалин мужийн салбараас өнөөдөр энэ тухай мэдэгдлээ. Энэ хөлөг онгоцон дээр 14 далайчин байсан бөгөөд бүгд ОУ-ын иргэд байжээ. Камбодж улсын далбаатай энэ хөлөг онгоц 1-р сарын 7-нд аюулын дохио өгсөн юм. Татарын цутгалангийн 100 мянган хавтгай дөрвөлжин километр усан ай сав болон 587 километр эргийн зурвасыг самнаж эрэл хайгуул хийсэн юм. Гидро хувцастай 5 хүний цогцсыг олоод байна. Цогсыг нь таниад байгаа багын гишүүдийн овог нэрийг мэдээлэхгүй байна.