Пүрэв гаригт дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ дөрвөн өдөр дараалан өсөж байгааг тэмдэглэлээ. Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр баррель нефтийн үнэ 33 центээр нэмэгдэж 92 доллар 19 цент болсон байна. Тив хоорондын Лондоны бирж дээр “хар алтны” үнэ 38 центээр нэмэгдэж  98 доллар 50 цент болжээ. Валютын зах зээл дээр еврогийн ханш бэхжингүүт Атлантын тэнгисийн хоёр эрэгт нефтийн үнэ өсөж эхэлсэн байна. Тус бүсийн бие даасан өрийн хямралыг даван туулахад гаргах нөөц болоцоогоо ЕХ нэмэгдүүлнэ гэсэн мэдэгдлээс үүдэн нефтийн үнэ нэмэгдсэн бололтой.