Аргентины нийслэлд барианд орохоос хоёр хоногийн  өмнө  Оросын “КАМАЗ”-ууд “Дакар-2011” уралдааны үнэмлэхүй түрүүлэгчид болоод байна. Владимир Чагин, Фирдаус Кабиров, Эдуард Николаев, Ильгизар Мардеев нарын багууд өрсөлдөгчидөдөө ямарч боломж өгөхгүйгээр уралдаанд түрүүлж байна. Хамгийн ойр яваа “МАН” машинтай германы иргэн Франц Эхтер, “Дакар”-ын зургаан удаагийн аврага Чагин хоёрын хооронд 5 цаг 12 минут 7 секундийн зай байна. Дөрөв дэх өдрийн уралдааны 11 дэх шатанд оросын алдартай баг 5 цаг 12 минут 2 секундийн дээд үзүүлэлт үзүүлсэн байна. Хоёрдугаарт “Ивеко” машинтай Де Роигийн багын Пэп Вила ирсэн байна. Дараа нь Фирдаус Кабиров, Эдуард Николаев нар дараалан ирсэн байна. “Дакар”-ын есөн удаагийн аврага оросын “КАМАЗ-Мастер” баг 2009, 2010 онуудад аргентины нийслэлд хүндэтгэлийн тавцанд  хоёр удаа гарсан билээ.