Смоленск орчимд осолдсон Ту-154 онгоцны сүйрлийн талаар гаргасан Улс хоорондын нислэгийн хорооны дүгнэлтэд өгсөн засгийн газрын үнэлгээг Польш улсын ерөнхийлөгч Бронислав Коморовский өчигдөр дэмжлээ. Улс хоорондын нислэгийн хорооны гаргасан дүгнэлтэд эргэлзэх зүйл Варшавт байхгүй гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. Ерөнхий сайд Дональд Туск урьд нь дүгнэлтийг бүрэн бус гэж үзсэн боловч энэ осолд польшууд буруутай гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Польш улсын нэг номерийн нисэгчид, польшийн АЦХ-ний ерөнхий командлагчийн дарамт дор цаг агаарын хүнд нөхцөлд буухыг оролдсноос  болж сүйрэлд орсон гэж Улс хоорондын нислэгийн хороо дүгнэсэн билээ. Энэ сүйрлээс болж Польш улсын ерөнхийлөгч Лех Качиньский болон тус улсын өндөр хэмжээний улс төрчид, нийт 96 хүн амь насаа алдсан билээ.