Агнуурын тэнгист мөсөнд боогдсон оросын “Содружество” хөвөгч баазыг аврах ажлаа мөс зүсэгч “Красин”, “Адмирал Макаров” хөлгүүд үргэлжлүүлнэ. Өнгөрсөн долоо хоногт хөвөгч баазыг чирсэн боловч төмөр татлага нь тасарч аврах ажиллагаа бүтэлгүйтсэн юм. “Адмирал Макаров” мөс зүсэгчийн гаргаж байгаа суваг хөвөгч баазад нарийдаж байгаа юм. 12-р сарын 31-нд Агнуурын тэнгист мөсөнд боогдсон “Содружество” хөвөгч бааз, “Итгэлийн эрэг” тээврийн хөлөг, “Профессор Кизеветтер” эрдэм шинжилгээний хөлөг, “Мыс Елизаветы” жижиг онгоцнууд аюулын дохио өгсөн юм. Одоогийн байдлаар “Итгэлийн эрэг” тээврийн хөлөг аюулгүй усанд гараад байна. “Профессор Кизеветтер” эрдэм шинжилгээний хөлөг боомтдоо ирээд байна