Улс орны эрчим хүчний аюулгүй байдлын шинэ номлолыг ОУ-д бэлтгэж байна. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев өнөөдөр “Российское газета” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Холбогдох яам, газруудын үйл ажиллагааг уяалдуулан зохицуулах болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн системтэй хандалгыг хангах зорилгоор энэ номлолыг боловсруулна. Энэ номлолд 2020 он хүртлэх үндэсний аюулгүй байдлын стратег болон 2030 он хүртлэх ОУ-ын эрчим хүчний аюулгүй байдлыг харгалзан үзнэ гэж ИТАР-ТАСС агентлаг уламжиллаа. Нефть хийн боловсруулах цогцолборуудыг шинэчлэх, онц байдал тохиолдсон үед ч улс орныг эрчим хүчээр найдвартай хангах зэрэг асуудал шинэ стратегийн үндсэн үзүүлэлтүүд байх юм. Үүний үр дүнд ОУ-ыг улс төр, эдийн засгийн хувьд дэлхийн тэргүүлэх гүрэн улс болгох ёстой