ОХУ-ын парламентын доод танхим Төрийн Дум, СДЗ-ийг хорогдуулах тухай орос, америкын гэрээг батлах хуулийн төслийн 2 дахь уншилтыг өнөөдөр хэлэлцэнэ. Төрийн Думын даргын 1-р орлогч Олег Морозов хэлэхдээ, думын олон улсын асуудал хариуцсан хорооноос 2 дах уншилтад оруулж байгаа залруулалт бол “америкын түншүүдийн өөрийн баримт бичигт оруулсан залруулалтад өгч байгаа хариулт болсон” гэж тэмдэглэлээ. СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээнд 2010 оны 4-р сард Прага хотноо ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид гарын үсэг зурсан билээ. Энэ гэрээний дагуу хоёр тал, 7 жилийн дотор цөмийн зэвсгийнхээ тоог гурваны нэгээр, стратегийн тээгчийн тоог хоёр дахин  цөөрүүлэхээр заасан билээ.