Цэргийн хүрээн дэх Хятад улсын ололт амжилт АНУ-ын хувьд санамсаргүй зүйл болсноос гадна сонор сэрэмжийг төрүүлж байна. Түүнийг БНХАУ-д албан ёсоор айлчилж байх үеэр хятадын 5 дахь үеийн сөнөөгч онгоцыг туршсан явдлыг АНУ-ын БХЯ-ны сайд Роберт Гейтс ингэж тайлбарлалаа. Америкийн бусад түшмэд болон ОНХМХ энэ байдалд арай зөөлөн хандлаа. Яг ижилхэн хариулт өгөх ёстой гэж тэд үзэж байна. Зэвсэглэлээр дахин хөөцөлдөх эхлэл илэрхий байна. Гейтсийн БНХАУ-д хийсэн айлчлал, Хятад, АНУ цэргийн салбарт яриа хэлэлцээг сэргээх болсныг гэрчилж байна. Тайваньд жилийн өмнө АНУ зэвсэг нийлүүлсэн учир энэ харилцаа зогссон юм. Өнгөрсөн хугацаанд Вашингтон зэвсэг нийлүүлэхээс татгалзаагүй юм. Түүнээс гадна АНУ, Ази Номхон далайн бүс нутагт цэргийн сүр хүчээ үзүүлсээр байна. Япон, Өмнөд Солонгос улсуудтай хийсэн тэнгисийн цэргийн хээрийн сургууль хамтын ажиллагааг сургуулилаад зогсоогүй “хэн нь энд эзэн бэ” гэдгийг харуулсан бус уу. Бээжин ч гараа хумихаж суусангүй. Тус улс өөрийн нисэх онгоц тээгчгүй боловч “нисэх онгоц тээгчийн алуурчин” гэж нэрлэгдээд байгаа хөлөг онгоц эсэргүүцэгч баллистик пуужин бүтээсэн байна. Үүнээс болоод АНУ-ын ТЦХ,  DDG-1000 корвет барих хөтөлбөрөө хорогдууллаа. Учир нь энд ПДХ систем байхгүй байсан юм. Хятадын боломжийг харгалзан үзэж нисэх онгоцонд зориулсан радараа шинэчлэх хэрэгтэй болсон байна. Одоо дэлхий дахинд хятад шинэ сөнөөгч онгоцоо үзүүллээ. Энэ нь тус бүс нутагт цэргийн хүчин чадлаар АНУ-ыг давамгайлах гэсэн санаархал гэж америкууд үзэж байна. Пентагоны тэргүүн сэтгэл зовинож байгаагаа шууд илэрхийлэж, өндөр тушаалын хэд хэдэн түшмэл зэвсэглэлд зориулсан төсвийг багасгах төлөвлөгөөгөө Конгресс дахин харж үзэхийг уриаллаа.Цэргийн төсвөөрөө дэлхийд тэргүүлэж байгаа АНУ, Хятад улс хоёр цэргийн хөтөлбөрөө бие биенээ үнэлэж цэгнэсэн байдалтайгаар өөрчилж байна. АНУ, БНХАУ хоёрын зэвсэглэлээр хөөцөлдөх явдал бүс нутгийн аюулгүй байдалд муугаар нөлөөлнө гэж Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Ази, Номхон далайн судалгааны төвийн секторын эрхлэгч Александр Федоровский үзэж байна. Стратегийн сонирхолтой АНУ болон энд байдаг улс орнуудын аюулгүй байдлыг хангах, цэрэг улс төрийн тогтвортой байдлыг дэмждэг тийм систем энэ бүс нутагт бий болоогүй юм. Өөрөөр хэлвэл энд нөхцөл байдлыг тогтворжуулах гэрээ хэлэлцээний олон улсын журмын систем  тогтоогүй юм гэж А.Федоровский хэллээ. Яг энэ байдал дээр Орос Улс анхаарал хандуулж байгаа юм. Энэ бүс нутагт тогтвортой байдлыг хангах зорилготой олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай  байна. Бусад бүс нутаг болон бусад улсуудтай харилцаанд Москвагийн  хуримтлуулсан туршлага энд тус болно. Жишээ нь СДЗ-ийн тухай гэрээг АНУ-тай байгуулсан, БНХАУ, ОХУ-ын хооронд цэргийн итгэлцэлийн арга хэмжээ авсан зэргийг дурдаж болно. Хэрвээ солонгосын хойгийн цөмийн асуудлыг эхлээд шийдвэл бүр сайн байхсан гэж Александр Федоровский хэлээд: «Орос, АНУ, Хятад, Япон улсуудын ашиг сонирхол нийлж байгаа Солонгосын хойгоос ажлаа эхэлвэл зүгээр байгаа юм. Улс төрийн нөхцөл байдалд заналхийсэн заагыг талууд зөрчихгүйгээр энэ хойг дээр цэрэг улс төрийн тогтвортой байдалыг бий болгох харилцан буулт хийх алхам хийх хэрэгтэй байна» гэлээ. Зэвсэглэлээр хөөцөлдөх нь ямарч ирээдүйгүй гэсэн ойлголт АНУ, БНХАУ-д бий болж байгаа бололтой. БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн АНУ-д хийх айлчлалын өмнө Гейтсийн Хятад улсад хийсэн айлчлал, тэд яриа хэлэлцээний горимд шилжихээр шийдснийг илэрхийлж байна. Санал зөрөлдөөнийг үгээр шийднэ гэдэг агуу үйлс билээ.