Эрхэм хүндэт нөхөдөө! Энэ жилийн 4-р сарын 12-нд хүн анх сансарт ниссэний 50 жилийн ой болох гэж байна. Энэ хүн бол ЗХУ-ын иргэн Юрий Гагарин байсан юм.  3-р сарын 22-нд, сансарын нисгэгч Владимир Жанибеков, Монгол улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын жолоодсон хөлгөөр зөвлөлт, монголын хамтарсан багынхан сансарт ниссэний 30 жилийн ой болно. Энэ хоёр гайхамшигт ойг Орос, Монгол улсад өргөн тэмдэглэх болно.Энэ ойг тохиолдуулан Монгол- Орос найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын холбооноос хамтран монголын сонсогчдын дунд асуулт хариултын уралдаан зарлаж байна. “Оросын дуу хоолой” радио  энэ уралдааныг явуулахад нь монгол анд нөхөддөө мэдээлэлийн  тусламж үзүүлэхээр шийдлээ. Уралдааныг зохион байгуулагчид та бүхнийг доорх асуултуудад хариулахыг урьж байна.

   Нэгдүгээр асуулт: Дэлхийн анхны сансарын нисгэгчийн тухай та юу мэдэх вэ?

  Хоёрдугаар асуулт: Зөвлөлт - монголын сансарын хамтарсан нислэг хийсэн хөлөг ямар нэртэй байсан бэ? Тэд ямар хугацаанд нисэж ирсэн бэ?

  Гуравдугаар асуулт: Сансарын хамтарсан нислэг  монгол- оросын харилцааны түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

    Та бүхэн сансарын сэдэвтэй уралдааныхаа хариултыг Улаанбаатар хот 210644, Энх тайвны өргөн чөлөө, Энх тайван найрамдлын ордон, 306 тоот өрөө гэсэн хаягаар явуулна уу!

  Энэ хаягаар уралдааны хариултыг 3-р сарын 10 хүртэл хүлээж авах бөгөөд 3-р сарын 15-нд дүнг гаргах болно. Зөвлөлт, монголын сансарын хамтарсан нислэгийн 30 жилийн ойг тэмдэглэх баярын ажиллагааны үеэр уралдааны ялагчидад бэлэг гардуулах болно. Уралдааны ялагчид шагналаа энэ алдарт нислэгийн эзэд сансарын нисэгч В. Жанибеков, Ж. Гүррагчаа нарын гараас авах болно.

Уралдааны дүнг “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгээр 3-р сарын 17-нд та бүхэн сонсох болно. Цаг хугацаа бага байгаа тул та бүхэн хариултаа яаран бэлтгэнэ үү! Та бүхэндээ амжилт хүсье!