Агнуурын тэнгист мөсөнд боогдсон “Содружество” хөвөгч баазыг аврах ажлыг үдээс хойш сэргээнэ. Алс Дорнодын тэнгисийн хөлөг онгоцны удирдах газрын хэвлэлийн албаны дарга Татьяна Куликова, “Красин” мөс зүсэгч хөлөг, хөвөгч баазыг чирч байсан зангууны гинж тасарсан учир түүнийг засах ажлыг одоо хийж байна гэж ИТАР-ТАСС-т мэдээллээ. Ойрын хэдэн цагт засварын ажил дуусах бөгөөд энэ цуваа тэднийг хүлээж байгаа “Итгэлийн эрэг” тээврийн хөлөг онгоц байгаа газар руу хөдлөнө. Тэнд хүрэхэд 100 миль зам туулах ёстой энэ нь 10-12 цаг явна гэсэн үг. Цуваа тэндээс хөдлөж “Магадан” мөс зүсэгч, “Виктория” жижиг онгоцнуудын байгаа газарт очих ёстой. Аюулгүй ус хүртэл хөлөг онгоцнуудад 20 орчим километр үлдээд байна. “Адмирал Макаров”, “Красин” мөс зүсэгч хөлгүүд хөвөгч баазыг өчигдөр үдээс хойш чирч эхэлсэн юм. Аврах ажиллагаа явуулж байгаа районд цаг агаар муудаж салхи секундэд 20 метрт хүрч, температур багасаж алсын бараа муу харагдаж байна