2015 он гэхэд оросын засгийн газар, моно хотуудад 200 мянган ажлын шинэ байр бий болгохоор төлөвлөж байна гэж В.Путин мэдэгдлээ. Оросын бие даасан үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны 7-р их хурал дээр ерөнхий сайд Владимир Путин лхагва гаригт энэ тухай мэдээллээ. Үүний үр дүнд моно хотуудад ажилгүйчүүдын тоо 2010 оны 4,5%-иас 2015 онд 2% хүртэл буурах ёстой гэж тэр хэллээ. Өнгөрсөн жил эдийн засагт 1 сая 200 мянган ажлын байр бий болсон буюу сэргээгдсэн бөгөөд ажилгүйдэл 9,2%-иас 6,8% хүртэл буурсан гэж Путин тэмдэглэлээ. “Бид хөдөлмөрийн зах зээлийг сэргээх ажлыг идэвхитэй үргэлжлүүлэх шаардлагатай байна. 2011 онд холбооны төсвөөс ажилтай байх хөтөлбөр болон ажилгүйчүүдийг нийгмийн талаас дэмжихэд 105 тэрбум доллар чиглүүлэхээр төлөвлөөд байна гэж” Путин онцлон тэмдэглэлээ.