Төрийн Думын олон улсын асуудал хариуцсан хороо СДЗ-ийн тухай 3 дахь гэрээг хоёр дахь уншилтаар батлахыг зөвөллөө. Гэрээг батлах тухай хуулинд залруулалыг оруулсан гэж тус хорооны дарга Константин Косачев мэдэгдлээ. Энэ залруулалтад ОУ-ыг гэрээнээс гарах нөхцлийг дурдсан байгаа юм. Эдгээр нөхцлийн дотор ОУ-ын аюулгүй байдалд заналхийлэх АНУ-ын ПДХ системийг хөгжүүлэх асуудал орж байна. СДЗ-ийн тухай гэрээнд ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид өнгөрсөн жилийн 4-р сард гарын үсэг зурсан билээ. Энэ гэрээний дагуу хоёр тал цөмийн зэвсгийн тоог гуравны нэгээр, стратегийн тээгчдийг хоёр дахин цөөрүүлэхээр тохирсон билээ.