ОУ, 2012 оноос “өвлийн цагын хуваариас” татгалзаж магадгүй гэж өнөөдөр “Российская газета” сонинд бичжээ. Энэ сонины мэдээлснээр, Худалдаа аж үйлдвэрийн яамны зохих саналыг засгийн газар 1-р сарын сүүлч, 2-р сарын эхээр хэлэлцэх болно. Тус яамны даалгавараар хэсэг эрдэмтэд судалгаа явуулсан бөгөөд цагыг нэг цагаар байнга урагшаа, хойшоо болгох нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж байна гэж тодорорхойлсон байна. Орос улсад шилжиж байгаа “зуны” цаг нь манай улсын иргэдэд хоногын  7-17%-ийн гэрэл гэгээ өгч байгаа юм. ОУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев 2009 онд Холбооны хуралд оруулсан илгээлтэндээ энэ тухай дурдсан бөгөөд 2010 оны 4-р сард Худалдаа аж үйлдвэрийн яаманд энэ асуудлыг шинжлэн судлах үүрэг даалгавар өгсөн билээ