Авилгын эсрэг тэмцэх зөвлөлийн хуралдааныг ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев өнөөдөр хийлгэнэ. Тус зөвлөл ажлаа эхэлснээс хойш дөрөв дэх удаагаа хуралдах гэж байна. Медведев энэ хуралдаанд бэлтгэхийн тулд мягмар гаригт Тооллогын танхимын дарга Сергей Степашинтай уулзсан юм. Ажлынхаа үр дүнг танилцуул гэсний хариуд Степашин өнгөрсөн жил 580 тэрбум рублийн санхүүгийн зөрчлийг илэрүүлсэн гэж хариулсан байна. Авилгал авсны төлөө хариуцлагыг 400 албан тушаалтанд хүлээлгэжээ. Авилгалын эсрэг тэмцэл бол тэргүүлэх чиглэл гэж Д.Медведев үзээд төрийн тэргүүний албан тушаалд гарангуутаа энэ Зөвлөлийг байгуулсан юм. Ерөнхийлөгчийн удирдаж байгаа энэ Зөвлөлд 24 хүн багтдаг юм. Урсгал асуудлуудыг шийдэхийн тулд Зөвлөлийн тэргүүлэгчдийг сонгосон бөгөөд тэд жилд 2 удаа төрийн тэргүүнд авилгалын эсрэг үйл ажиллагааныхаа төлөвлөгөөний гүйцэтгэлийг танилцуулж байх ёстой.