Аврагчид өнөө өглөө Сахалины эргээс эрэгтэй хүний гуравдах цогцсыг оллоо. “Партнер” загас агнуурын хөлөг онгоцны багын гишүүн байж болзошгүй гурван эрэгтэй хүний цогцсыг Сахалинд олоод байна” гэж Оросын тээврийн Алс Дорнодын мөрдөн байцаах удирдах газраас РИА Новости агентлагт мэдээлжээ. Камбодж улсын далбаатай загас агнуурын онгоц 1-р сарын 7-нд Сахалины баруун эрэг хавиас аюулын дохио өгсөн юм. Эх газар, арал хоёрыг зааглаж байгаа цутгаланд энэ хөлөг засаг агнаж байсан юм. Хөлгийг эрэх ажил ямарч үр дүнд хүрээгүй юм. Өнөөдөр эрэх хайх ажлыг үргэлжлүүлнэ. Оросын загас агнуурын удирдах газрын хэвлэлийн албаны дарга Александр Савельев урьд нь энэ хөлгийн баг 14 гишүүнтэй гэж мэдэгдэж байсан юм.