ОУ-ын Алс Дорнодын Агнуурын тэнгист мөсөнд боогдсон “Содружество” загас агнуурын хөвөгч баазыг аврах ажилдаа мөс зүсэгч “Красин”, “Адмирал Макаров” хөлөг онгоцууд шуурхайлан орлоо. Мөсөн дунд гаргах сувгийн хамгийн зөв чиглэлийг нисдэг тэрэгний хайгуулын тусламжтайгаар гаргасан байна. Аврах ажиллагаа явуулж байгаа районд ойрын өдрүүдэд цаг агаар эрс муудна гэж Алс Дорнодын тэнгисийн хөлөг онгоцны газрын хэвлэлийн албаны дарга Татьяна Куликова РИА Новости агентлагт өнөөдөр мэдэгдлээ. 12-р сарын 31-нд Агнуурын тэнгист мөсөнд боогдсон “Содружество” хөвөгч бааз, “Итгэлийн эрэг” тээврийн хөлөг, “Профессор Кизеветтер” эрдэм шинжилгээний хөлөг, “Мыс Елизаветы” жижиг онгоцнууд аюулын дохио өгсөн юм. “Содружество” хөвөгч баазаас бусдыг нь аюулгүй усанд гаргаад байна.