Ийм юм урьд хожид байгаагүй билээ. “Буриадын эмэгтэйчүүд” БН улсын олон нийтийн нэгдлийн ивээл дор буриадын “Селенгийское” тосгонд, тус улсад анх удаа “Эрчүүдийг хайрла!” орон нутгийн форум болсон байна. Эмэгтэйчүүдийн энэ өвөрмөц санаачлагыг эрчүүд талархан хүлээж авсан бөгөөд өөсдийгөө “жинхэнэ эр хүн” гэж зоригтойгоор тооцдог ажилчин, багш, тамирчин зэрэг мэргэжлийн төлөөлөгчид форумд оролцлоо. Энэ форум зөвхөн Буриадад биш ОУ-д анхных нь болсон юм. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөний идэвхитнүүд яагаад  “Эрчүүдийг хайрла!”  гэсэн уриан дор ажиллах болов оо?  “Буриадын эмэгтэйчүүд” БН улсын олон нийтийн нэгдлийн дарга Анна Скосырская ингэж ярьж байна. Тэрээр Буриадын БН улсын Ардын хурлын нэг хороог даргаладаг байна: Харамсалтай нь сүүлийн жилүүдийн амьдрал, ажлын  нөхцөл байдалд бүх эрчүүд дасан зохицож чадаагүй юм. Ихэнх нь гэнэтийн цохилтонд орж одоо болтол байр сууриа олж чадахгүй байна. Эрчүүдийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд бид энэ форумыг явуулж байгаа юм. Аав, ах, дүү, эр нөхрийнхөө төлөө эмэгтэйчүүд бид л санаа тавихгүй бол өөр хэн санаа тавих юм бэ? Эрчүүд гэдэг өөрийнхөө асуудлыг гаргаж яриад байдаггүй улс. Харин асуудал байгаа, түүнийг харилцан мэдээллэж байж шийдвэрлэх шаардлагатай. Энэ асуудлууд л гэр бүл, үр хүүхдүүдэд шууд нөлөөлдөг юм. ОУ-д эрчүүд цөөхөн, амьдрлын үргэлжлэх хугацаа нь богинохон, эрүүл аж төрөх асуудал хурцаар тавигдаж байгаа.Энэ асуудлууд зөвхөн орос, буриад эрчүүдэд байгаа биш монгол эрчүүдэд, бусад улс орнуудын бүх эрчүүдэд байгаа билээ гэж тэр ярилаа. Хамгийн сонирхолтой нь “Буриадын эмэгтэйчүүд” БН улсын олон нийтийн нэгдлийн санаачлагад эрчүүд тааламжтай хандсан байна. Форум үеэр анзаарагагүй хандсан эрчүүд байсангүй. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар форум нэгэн амьсгаатай болсон байна: Эхлээд эрчүүд маань жаахан барьц алдсан гэж Анна Скосырская яриагаа эхэллээ. Үүнээс өмнө тэдний асуудлыг хэн ч хэлэлцэж байгаагүй юм. Форумд оролцогчидтой бид 5 удаа “дугуй ширээний” ярилцлага хийсэн. Энд, ажилтай, ажилгүй эрэгтэйчүүд, тэдний эрүүл мэнд, гэр бүлд болон хүүхдийн хүмүүжэл дэх тэдний үүрэг, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудал бүхэн эмэгтэйчүүдийг зэмлэх маягтай байлаа. Хамгийн гол нь бүх зүйл энх тайван, харилцан ойлголцолоор өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн хамгийн идэвхитэй төлөөлөгчидөд 11 номинацаар шагнал гардууулсан юм гэж тэр ярилаа. “Буриадын эмэгтэйчүүд” БН улсын олон нийтийн нэгдлийн төлөөлөгчид иймэрхүү арга хэмжээг тус улсын бусад районд явуулах болно. Учир нь тус районуудын оршин суугчид хүсэлт гаргасан байна. Буриадад болсон “Эрчүүдийг хайрла!” форум олон нийтийн анхааралыг ихэд татлаа.