ОУ, АНУ иргэний цөмийн эрчим хүчний харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх болно. Энхийн атомын салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа хүчин төгөлдөр болсон явдал шинэ боломжийг нээж өгч байна. Хамгийн гол нь энэ түншлэл бизнесийн хүрээнд байгаа бөгөөд ямарч тохиолдолд түүнийг улс төржүүлж болохгүй гэдэгт ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев итгэлтэй байна. 2008 онд гарын үсэг зурсан энэ хэлэлцээр мягмар гаригт хүчин төгөлдөр болсон бөгөөд цөмийн зэвсэг дэлгэрүүлэх даяарчлалыг хамарсан аюултай тэмцэхэд туслах хамтын технологийг боловсруулахад өргөн боломжийг нээж өгч байна. Цэвэр, аюулгүй цөмийн эрчим хүч болон инновацийн хэлбэрийн түлш үйлдвэрлэх болон боловсруулахад орос, америкын компаниудад арилжааны шинэ боломжийг нээж өгч байна. Энэ хэлэлцээрийг баталсан явдал үнэхээр цаг үеэ олсон гэж “Институт Курчатова” оросын эрдэм шинжилгээний төвийн олон улсын асуудал хариуцсан захирал Андрей Гагаринский үзэж байна: АНУ иймэрхүү гэрээг хагас зуун улстай хийсэн байдаг юм. Цөмийн эрин зууны эхийг тавьсан хоёр гүрэн улс ийм гэрээгүй байсан юм. Одоо энэ хэвийн бус байдал үгүй боллоо. Энэ нь хамтын ажиллагааны олон чиглэлд тус болно. Энэ хэлэлцээр ОХУ, АНУ-д аль алинд нь ашигтай. Учир нь америкчууд, битүү цагираг үүсгэсэн цөмийн циклийн ажлыг хөгжүүлэх талаар сүүлийн үед огт ажиллаагүй юм. Манай туршилтын талбайг ашиглах болон манайд туршилт явуулах сонирхол тэдэнд их байгаа юм гэж тэр хэллээ. Энэ баримт бичигт авч үзэх ёстой бас нэг чухал зүйл байгаа юм гэж Эрчим хүчний хөгжлийн сангийн удирдагч Сергей Пикин үзэж байна: Оросын төслүүдийг гадаадад тэр тусмаа Латин Америк, Азийн бүсэд хэрэгжүүлэхэд АНУ-ын Төрийн департментийн зүгээс саад учруулах нь багасах явдал энэ хэлэлцээрийн нэг гол утга агуулга юм. Учир нь оросын нэгдлүүдийг энэ бүс нутгуудад орох тохиолдолд төрийн департамент байнга, ихээхэн нервтэж ханддаг байсан юм. Харин энэ хэлэлцээртэй байхад иймэрхүү шүүмжийн хэм багасаж, бидэнд энэ бүсүүдэд ажиллахад амар болно гэж тэр ярилаа. Өнөөдөр ОУ-д дэлхийн баяжуулсан ураны 40 орчим хувь нь ноогдож байгаа юм. АНУ-ын ураны нөөцийн тавны нэг нь Росатом нэгдэлд харьяалагдаж байгаа юм. Зөвхөн өнгөрсөн жилд гэхэд л бараг 5 тэрбум долларын гэрээг ОУ, АНУ хоёр байгуулсан байна. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц АНУ-д оросын технологоор баяжуулах үйлдвэр барьж эхлэнэ гэж шинжээчид үзэж байна. Атомын салбар дахь шинэхэн улсуудын экспортод шаардлагатай, бага, дунд хүчин чадалтай реакторууд болон хурдан нейтроноор ажилладаг реакторуудыг бүтээх салбарт атомын түншлэл идэвхитэй хөгжих болно гэж эрдэмтэд үзэж байна. Атомын салбар дахь практик болон эрдэм шинжилгээний  бүх салбарт үйл ажиллагаа явуулах орос, америкын хамтарсан үйлдвэр байгуулах процесс хялбар болно.