Энэ жил ОУ сансарын 50 аппарат хөөргөнө. Сансарын эринийг нээсэн хагас зуун жилийн ойг дэлхий дахин 4-р сард тэмдэглэх болно. 1961 оны 4-р сард Юрий Гагарин анх удаа сансарт  хөөрсөн билээ. Америкын GPS системтэй өрсөлдөх чадвартай ГЛОНАСС зүг чиг олох хиймэл дагуулын системийг хөгжүүлэх холбооны зорилтот шинэ хөтөлбөрийг батлана. Алс Дорнодод  “Восточный” оросын шинэ сансарын буудлыг барих өргөн цар хүрээтэй ажил эхлэх болно гэж Юрий Гагарины нислэгийн 50 жилийн ойг тэмдэглэхэд зориулсан зөвлөлгөөн дээр оросын ерөнхий сайд Владимир Путин мэдээлээд:  Энэ жил, сансар эзэмшихэд зориулсан цуврал төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Жишээ нь, Шаардлагатай дэд бүтэц бүхий “Восточный” шинэ сансарын буудлыг барих өргөн цар хүрээтэй ажил эхлэх болно. Үүнээс гадна дэлхийн ойролцоох сансарын тойрог замд 50 сансарын аппарат хөөргөнө. Мөн 2020 он хүртлэх ГЛОНАСС зүг чиг олох хиймэл дагуулын системийг хөгжүүлэх холбооны зорилтот шинэ хөтөлбөрийг энэ жил батлана гэж ерөнхий сайд хэллээ. “Орос улсад сансартай холбоотой бүхэн зөвхөн уламжлалт тэргүүлэх чиглэл байгаад зогсохгүй үндэсний бахархал гэдгийг санан дурсаж байх ёстой, Үнэндээ, бидний эх орон нэгт Циолковский, Королев, Гагарин нар л сансарыг эзэмших хүн төрлөхтний эртний хүслийг бодит болгож, бүх соёлт хүн төрлөхтний нийгэм-эдийн засгийн, шинжлэх ухаан-техникийн гайхамшигтай ирээдүйг нээж өгсөн билээ” гэж В.Путин онцлон тэмдэглэлээ.ОУСС-ийн ээлжит багыг суулгасан “ Союз” жолоодлогот хөлгийг 3-р сарын 16-нд хөөргөхөөр төлөвлөж байна.Энэ  хөлгийн их бие дээр “ГАГАРИН” гэж бичих юм байна. Харин сансарын нисэгчдийн өмсгөл дээр Юрий Гагарины хөрөг болон түүний түүхэн нислэгээ хийсэн “Восток” хөлгийн дүрс бүхий тусгай эмблем байх юм байна. Оросын пуужин тээгчийг хөөргөх буудлын цогцолбор барьж байгаа Францийн Гвианын 12 настай хүү энэ эмблемийг зохиосон юм.Шинэ жилд ОУ олон жил завсарласны дараа алсын сансарыг судлах ажлаа сэргээх гэж байна. Марс-Фобос гаригаас хөрсний дээж авчрах ёстой “Фобос” гариг хоорондын автомат станцийг 10-р сард хөөргөхөөр төлөвлөөд байна.