Москвагийн төвийн Манежийн талбайд хэсэг бүлэг хүмүүс  зөвшөөрөлгүй цуглаан хийх гэсэн оролдлогыг цагдаагийнхан мягмар гаригийн орой таслан зогсоолоо. Ойролцоогоор 100 гаруй хүн баривчилсан гэж нийслэлийн цагдаагийн газрынхан мэдэгдлээ. Одоо талбай дээр байдал тайван байна. Өнгөрсөн оны 12-р сарын 11-нд Манежийн талбайд олон нийтийг хамарсан эмх замбраагүй байдал болсон юм. Энэ эмх замбараагүй байдлын гол шалтгаан нь москвагийн “Спартак” хөл бөмбөгийн багын хөгжөөн дэмжигч Егор Свиридовын амь насыг хороосон явдал болон зодоонд оролцсон байж магадгүй гэж сэжиглэгдсэн этгээдийг цагдаагийнхан сулласан явдал болсон юм. Тэр эмх замбараагүй байдалд оролцогчид хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчидэд огт хамаагүй байсан ба өөрсдийн улс төрийн зорилгоос болж зодоон үүсгэсэн гэж Москва хотын ДХ-ийн удирдах газраас мэдээлсэн юм.