Оросын бие даасан үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны 7-р их хуралд ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр оролцоно гэж засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ. Их хурал дээр хөдөлмөрчдийн нийгэм эдийн засгийн сонирхол болон хөдөлмөрийн эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэлүүдийн стратег, тактикыг авч хэлэлцэх ба тус байгууллагын удирдлагыг сонгох болно. Оросын бие даасан үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нь 1990 онд байгуулагдсан бөгөөд манай улсын хамгийн том үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдэл юм. Энэ нэгдэл 25 сая гишүүнтэй билээ.