ОХУ, АНУ-ын атомын хүрээний хамтын ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг ерөнхийлөгч Д. Медведев уриаллаа. ОХУ, АНУ-ын атомын хүрээн дэх хамтын ажиллагааны хэлэлцээрийг батлах хоёр жилийн ажлын төгсгөл болсон ноот солилцох ажил мягмар гаригт дууслаа гэж “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенко ерөнхийлөгчид илтгэлээ. “Соглашение-123” хэлэлцээр хоёр орны энэ хүрээн дэх хамтын ажиллагаанд өргөн замыг нээж өгч байна гэж тэр тэмдэглэлээ. АНУ бол атомын эрчим хүчний тэргүүлэх зах зээл учир, энэ нь эдийн засгийн талаасаа ч чухал юм.  Гэрээний дагуу ОУ, америкийн АЦС-ийн түлшний хэрэглээний 40%-ийг хангана. Энэ гэрээнээс гадна “Росатом” ноднин жил 4,9 тэрбум долларын хэмжээтэй нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж Кириенко тодрууллаа. Манай компани АНУ-д актив эзэмшдэг бөгөөд 12-р сарын 20-нд энэ улсын нутаг дэвсгэр дээр анхны 1 тонн уранаа олборлосон гэж тэр хэллээ. АНУ-ын ураны нөөцийн 20% нь ОУ-д харьяалагдаж байна. “Энэ маш сайн ажил юм. Хамгийн гол нь түүнийг улс төржүүлэхгүй, бизнес чигээр нь байлгах нь чухал юм” гэж Медведев онцлон тэмдэглэлээ.