ОУ, Барууны ПДХ системийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар хийх хэд хэдэн хэлэлцүүлэг 12-р сарын 26-нд Брюссельд болно. Энэ өдөр, энэ жилийн ОУ-НАТО-гийн Зөвлөлийн анхны хуралдаан болох бөгөөд түүний хүрээнд Европын ПДХ систем байгуулах асуудал болон бусад хамтарсан төслүүдийн талаар тулхтай зөвлөлдөөн хийнэ гэж НАТО-гийн дэргэд ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин “Интерфакст” мэдээлсэн байна. Мөн ОХУ-ын ЗХ-ний жанжин штабын дарга Николай Макаровын оролцсон жанжин штабын дарга нарийн түвшингийн ОХУ-НАТО-гийн Зөвлөлийн хуралдаан болно. ПДХ системийн хамтын ажиллагааг хэлэлцэх хэд хэдэн хоёр талын уулзалтыг Макаров хийлгэнэ гэж Рогозин хэллээ. ОХУ, НАТО-гийн цэрэг, улс төрийн хамтын ажиллагааны хамгийн гол асуудлуудын нэг нь энэ гэж байнгын төлөөлөгч тэмдэглэлээ.