“Дакар-2011” уралдааны 8 дахь шатны дараа оросын “КАМАЗ-ууд” итгэлтэй түрүүлж байна. Дэлхийд алдартай энэ уралдааны 6-н удаагийн аврага Владимир Чагины баг даваа гаригт хурдны хэсэгт 6 цаг 1 минут 12 секундийн дүн үзүүлсэн байна. Хоёрдугаарт түүний багийн нөхөр “Дакарын” 2 удаагийн аврага Фирдаус Кабиров орж 31 минут 49 секундээр хоцорсон байна. Гуравдугаарт залуу жолооч Эдуард Николаев оржээ. Түүний хойноос “Татра” машинтай чехийн иргэн Алес Лопрайс барианд орсон байна. Мотоциклийн уралдааны 8 дахь шатанд испанийн иргэн Марк Кома хамгийн хурдан нь байлаа. Хөнгөн тэргний ангилалд “Фольксваген” машинтай катарын иргэн Насер аль-Атыйя нэгдүгээрт орсон байна. Энэ уралдаанд оролцож байгаа дэлхийн 51 орны төлөөлөгчид 9500 километр зам туулах ёстой бөгөөд түүний 5000 нь хурдных юм. 14 шаттай энэ маршрут Аргентин, Чили улсуудын нутгаар дамжиж байгаа юм. Тэд 1-р сарын 15-нд Буэнос-Айрест бариандаа орох ёстой. “Дакарын” 9 удаагийн аврага оросын “КАМАЗ-Мастер”баг 2009, 2010 онуудад аргентины нийслэлд хүндэтгэлийн тавцан дээр хоёр удаа заларсан билээ.