Белорусст болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сөрөг хүчнийхнийг баривчилсан явдлыг НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун шүүмжлээд, нэн даруй суллахыг шаардсан байна. Тэд Минскт зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн бөгөөд цагдаа нар хөөн тараасан юм. Зуу гаруй хүнийг баривчилсан билээ. Өнөөдөр Европын парламент ээлжит бус хуралдаанаараа Белоруссийн байдлыг хэлэлцэнэ.Энэ удаагийн хэлэлцүүлгийн дараа Белоруссийн төрийн дээд албан тушаалтнуудын визинд тавьсан хоригийг түр зогсоосон байснаа дахин сэргээх тогтоол батлах байх гэж шинжээчид үзэж байна.