Нефтийн үнийн тухай таамаглалаа Кувейтийн засгийн газар дэвшүүллээ. Тэднийн үзэж байгаагаар ойрын хэдэн долоо хоногт нэг баррелийн үнэ 110 доллароос давж магадгүй. Одоо боошиг нь 90 долларт дөхөж байгаа баррелийн үнэ ингэж өсөх нь дамын наймааачдаас болно. Кувейтийн шинжээчдийн хийж байгаа дүгнэлт маш энгийн юм, энэ өсөлтөөс зайлсхийхийн тулд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх л шаардлагатай юм. Нефть хангалттай байх юм бол зах зээлийг тайвшруулна, 100 доллар хүртлэх үнэ нь дэлхийн эдийн засгийг сэргээхэд тохирч байна. Энэ байдлыг зарим нэг шинжээчид арай өөрөөр дүгнэж байна. Нефтийн үнэ өсөх нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэнд саад болно гэж МАГАТЭ үзэж байна. Одоохондоо бүх улс орон хямралын донсолгооноос хараахан гарч амжаагүй байна гэж Нефть хийн аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль, манай радиод өгсөн ярилцлагадаа сануулаад: Дэлхийн эдийн засаг хямралаас гарч байна гэсэн санал өнгөрсөн 2010 онд давамгайлж байлаа. Тэгэхдээ л  бид хямралаас өмнөх үед очиж чадаагүй л байгаа шүү дээ. Ийм учраас нефтийн өндөр үнэ нь эдийн засгийг зохих хэмжээгээр унагаж шинэ хямралд ч оруулж мэднэ. Тэгэхлээр нефтийн их өндөр үнийг бид сонирхохгүй байна, учир нь хэрэглээг багасгаж мэднэ. Дараагийн алхам нь олборлолтыг багасгана. Хэрвээ яг одоогийн ашгаа бодвол нефтийн өндөр үнэ улсад хэрэгтэй, хэрвээ бүх байдлыг тунгаан үзэх юм бол нефтийн хэт өндөр үнэ бидэнд хэрэггүй гэж тэр хэллээ.Нефть бүр 150 долларт хүрч байсныг санах хэрэгтэй, Энэ бол зүгээр л нэг савангийн хөөс байсан учир маш амархан алга болсон. Ийм учраас өнгөрсөн алдаан дээрээ суралцаж, нефтийн тогтвортой үнийг дэмжих хэрэгтэй гэж Геннадий Шмаль үзэж байна: Үнийг тогтвортой байлгах тийм арга хэмжээ авах шаардлагатай байна. Мэдээж хэрэг үнэ хэлбэлзэнэ. Харин энэ хэлбэлзэл, нэг баррель нь 80 доллар орчим байх ёстой. Энэ тоо манай орон болон нефть олборлож байгаа бусад орнуудад хамгийн тохиромжтой юм. Энэ үнэ нефтийг хэрэглэж байгаа талд ч тааламжтай байх болно гэлээ. Энэ жил нефтийн үнэ 100 гаруй доллар болох байх гэсэн таамгыг бас “цохиж унагамаар” таамаг жил бүр гаргадаг данын “Саксо Банк” гаргажээ. Харин жилийн эцэс гэхэд энэ үнэ гуравны нэгээр бууна гэж тэд үзэж байна. 2011 онд үнийн өсөлт болно, бүр 100 дорллароос ч давна гэж ихэнх шинжээчид үзэж байна. Харин үүний дараа үнийн уналт болно гэж шинжээчид үзэж байна. Энэ уналт хэр хүчтэй байх вэ гэдгийг одоо таамаглахад арай эрт байна.