Маш чухал олон хуулийн төсөл хэлэлцэх ажлаар оросын парламентчууд улс төрийн шинэ улирлаа эхлэх болно. Эндээс тэргүүлэх асуудал нь СДЗ-ийн тухай гэрээ юм. Депутатууд 1-р сарыг дуусахаас өмнө түүнийг батлах ажиллагааг дуусгах ёстой. Өнгөрсөн жилийн 4-р сард Прага хотод ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид Д. Медведев, Барак Обама нар гарын үсэг зурсан СДЗ-ийн тухай гэрээг АНУ-ын Конгресс баталсны дараа оросын хууль тогтоогчид энэ хуулийг батлах ажилдаа орсон юм. Өнгөрсөн жилийн 12-р сарын 24-нд Төрийн Дум анхны уншилтыг хүлээж авсан билээ. Хоёр дахь, гурав дахь уншилтыг 1-р сард хэлэлцэхээр үлдээсэн юм. Мэргэжлийн хороонууд Гэрээг намар батлах санал гаргаж байсан боловч оросын парламентчууд яараагүй юм. Америкийн хууль тогтоогчид гэрээг маш хүнд байдалтай хэлэлцсэн  билээ. АНУ-ын Конгресс гэрээг батлахдаа хэд хэдэн засвар оруулсан юм. Энэ засвар нь гэрээний ерөнхий утганд нөлөөлөхгүй боловч нэг талаас гэрээг шүүн хэлэлцэх боломжтой болгосон байлаа. Хэрвээ АНУ, ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлэх ПДХ системийг Европт байрлуулах ажиллагаагаа явуулах юм бол Москва гэрээнээс гарах эрхтэй гэсэн заалтыг хөндсөн байсан юм. Америкын засварт оросын парламентчууд хэрхэн хандах тухай, Нийгэм улс төрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев, манай радиод ярилцлага өгөхдөө  ингэж ярьсан юм: АНУ ПДХ системийг байгуулахдаа чөлөөтөй байх ёстой гэдэг нь бодит байдалд нийцэхгүй байгаа гэдгийг ОУ баримттайгаар үзүүлэхийг хичээх байх. ОУ-ын стратегийн цөмийн хүчний эсрэг ашиглаж мэдэх ПДХ системийн хүрээ түүний хилийн ойролцоо бий болохгүй байх нь ОУ-ын хувьд маш чухал юм. АНУ-ын Конгрессын тайлбараас үүдээд баталгааны хуулинд 6-н нэмэлт зүйл оруулна. Төрийн Думын аюулгүй байдлын хорооны орлогч дарга Геннадий Гудков, манай радиод энэ ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбарлахдаа: Энэ баримт бичгийн эхний уншилтыг сайшаах, америкийн тайлбарыг нарийн судлах шийдвэрийг Шинэ жилийн өмнө гаргасан юм. Энэ тайлбар ОУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхол, үндэсний ашиг сонирхолыг хэр хөндөж байна, баримт бичгийн агуулагыг хэрхэн өөрчлөж байна гэдгийг нарийн судлах хэрэгтэй байсан юм. Тийм учраас энэ баримт бичгийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа оросын парламент, тайлбарын хэмжээний өөрчлөлтийг оруулах эрхийг өөртөө  үлдээсэн юм гэж тэр хэллээ. СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээг батлах ажиллагаа 1-р сарын сүүлч гэхэд дуусна гэж шинжээчид үзэж байна. Үүний дараа энэ баримт бичиг хүчин төгөлдөр болж ОХУ, АНУ-ын харилцааны ирээдүйн 10 жилийн  үндсэн гол баримт бичиг болно.