“Викиликс” интернет сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг Швед улсад шилжүүлэх тухай түүний хэргийг өнөөдөр Лондонд урьдчилан хэлэлцэнэ. Хоёр швед эмэгтэйг хүчиндсэн хэргээр Ассанжийг буруутгаад байгаа Шведийн прокурорын газар түүнийг шилжүүлж өгөхийг шаардаж байгаа юм. Одоо хүртэл америкийн дипломатуудын нууц захидлыг нийтлэж байгаа түүний сайтын үйл ажиллагаатай холбогдуулж түүнийг улс төржүүлэн буруутгаж байгаа гэж Ассанжийн талынхан үзэж байгаа юм. Викиликсийн үндэслэгч 2010 оны 12-р сард, Скотланд- Ярдад өөрөө очиж баривчлагдсан юм. Шүүхийн шийдвэрээр тэр, долоо хоног шоронд суусан ба дараа нь барьцаагаар суллагдсан юм. Түүнийг шилжүүлэх тухай хэргийн үндсэн хэлэлцүүлэг 2-р сарын 7-8-нд болох юм байна.