Цаг агаарын эрс өөрчлөлт бүх тивийг хамарч ноцтой асуудал үүсгэж байна. Дулаарлаас болон Германы баруун нутагт гол мөрнүүд эргээсээ хальж үер болоод байтал одоо маш их цас унаж эхэллээ. Үүнээс болж хүний амь эрсдсэн байна. Кельн, Дюссельдорфын Рейн мөрний түвшин 8 метрт хүрчээ. Доод Саксонийн Ханн-Мюнден хот хэцүү байдалд ороод байна. Тэнд бүхэл бүтэн квартал усанд автаад байна. Мозелийн алдартай усан үзмийн талбай усанд автжээ. Влтава гол эргээсээ хальж болзошгүй байгаа тул Прагын хэд хэдэн дүүргийг усанд автахаас урьдчилан сэргийлэж шуурхай арга хамжээ авч байна. Тус улсын зүүн урд, урд нутгуудад хүчтэй цасан шуурганаас болж АНУ-д 2000 гаруй нислэгийг өөрчлөөд байна. Америкийн олон арван мужууд цахилгааны шугам тасарснаас болж хэдэн мянган хүн гэрэл цахилгаангүй сууж байна. Автомашины олон зам хаагдсан ба улсын байгууллагууд, сургуулиуд ажиллахгүй байна. Австрали улсад сүүлийн 50 жилд болоогүй усны үеэр болсноос 8 хүн амь насаа алдаж, 72 хүн сураггүй алга болсон байна. Тэнд Герман, Франц улсуудын нутаг дэвсгэрийг нийлүүлснээс илүү их нутаг усанд автаад байна.