Мөс зүсэгч “Красин”, “Адмирал Макаров” хөлөг онгоцууд Агнуурын тэнгист мөсөнд боогдсон оросын хөлгүүдийг гаргаж авсаар байна. Өнгөрсөн хоногт хойд зүг рүү 50 миль явахаас 28 милийг туулаад байна, тэнд энэ цувааг “Магадан” мөс зүсэгч хүлээж байна. Мөс зузаан их хатуурсан учир хөлгүүд маш удаан явж байна. Агнуурын тэнгист мөсөнд боогдсон хэд хэдэн хөлөг онгоцууд 12-р сарын 31-нд тусламж гуйсан юм. Туслахаар ирсэн бага хүчин чадалтай “Магадан” мөс зүсэгч хөлөг олон метр зузаан мөсийг туулж чадаагүй юм. Харин илүү хүчин чадалтай “Адмирал Макаров” мөс зүсэгч хоёр хөлөгийг мөснөөс гаргаж чадсан. “Содружество” хөвдөг баазыг мөснөөс гаргаж авах ямарч боломжгүй болсон тул “Красин” том мөс зүсэгч хөлгийг дуудаад байна.