ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр москва орчмын Нислэгийг удирдах төвд хүрэлцэн ирж Юрий Гагарины нислэгийн 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны хуралдааныг хийлгэнэ. Ойн үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ гайхамшигтай үйл явдалтай холбоотой газрууд болон гагарины төрсөн нутагт байгаа музейнүүдийг сэргээн засварлах болон шинээр музей барих, наадам, үзэсгэлэн зохион байгуулах, агаар, сансарын үзэсгэлэнгүүдэд үзмэр тавих зэрэг ажлууд ороод байна. Үүнээс гадна ойд зориулсан бага хурал, олимпиад, уралдаан зохион байгуулах, улсын чанартай медаль болон сансарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсны төлөө засгийн газрын шагнал зэргийг бий бологохоор төлөвлөөд байна. Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлсэнээр В.Путин өнөөдөр Нислэгийг удирдах төвийн ажилтай танилцана.