Улс төрийн асуудлыг судлагч Борис Шмелев «ОДХ» радиод  ярилцлага   өгөхдөө «Орос, Европын   харилцаа өнгөрсөн  онд  муудсан  ч   үгүй,  мухардалд орсон  ч үгүй боловч,  хоер тал   урагшлан ахисар шийдвэрүүдийг  бас гаргасангүй» гэж    тэмдэглэв. Хоер талын харилцаа хөгжих замд  шинэ алхам хийхэд хүргэх  хэд  хэдэн  асуудлыг  бас шийдвэрлэсэнгүй.  Орос-европын хамтын ажиллагааны  тухай шинэ хэлэлцээрийг аль эрт батлах хэрэгтэй байсан. Оросын ГХЯ-ны  мэдээлэлээс үзвэл  ийм баримт бичигийн бэлтгэл  ажил 2011 оны сүүл 2012 оны эхээр  дуусах магадлалтай байна. Хоер тал энэ хугацаанд  эдийн засгийн, хуулийн хүрээнд байр сууриа  ойртуулах  естой. Оросын болон ЕХ-ны эдийн засгийн  байдал, хууль зүйн систем, аж ахуйн механизмууд  нилээд ялгаатай гэдгийг та бүхэн мэддэг юм. Гэсэн ч тэдгэрийг адилтгах  талбар  бий.  Иймээс л   ОУ-ыг  ДХБ-д  элсүүлэх  зөвлөлгөө  ЕХ  өгсөн» гэж Борис Шмелев   хэлээд: «Орос улсыг ДХБ-д элсүүлэх нь   хоер талын  харилцаа хөгжих  нэмэлт боломж  олгох  учир  энэ нь  ЕХ-ны ашиг сонирхолд  ч нийцэж байна. Харин ДХБ-ын гишүүн болох  ОУ хуулиндаа  тодорхой залруултуудыг оруулж,  өрнөдийн компаниудаас ОУ-д хөрөнгө оруулах талд  шинэ  болзол  олгоход туслах хэд хэдэн арга хэмжээ авах естой. ОУ  ДХБ-д  элсэх нь   Оросод  өрнөдийн  хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг бэхжүүлж,  баталгаатай болгоход тун чухал гэлээ. «Орос улс ч, Европт ч  дэлхийн хямралын улмаас эдийн засаг хүнд байгаа.  Энэ асуудлыг хамтран шийдвэрлэх нь  нилээд тааламжтайг  Борис Шмелев  тэмдэглээд: «Орос, ЕХ-ны  харилцааны  хөгжил   их ирээдүйтэй юм.  Европын болон ОУ-ын нөөц  нилээд нэмэгдэх том  боломж хоер талд олгож  байна. Түүхий эд, эрчим  хүчний  эх  үүсвэрийг хүртэмжтэй болгохын тулд дэлхийн зах зээлд    өрсөлдөөн хурцдаж  байгаа өнөө  үед,  Европ  оросын түүхий эдийн  хүчтэй бааз дээр  үндэслэн,  өөрийгөө хэдэн арван жил найдвартай  хангаж, эдийн засгаа  тогтвортой хөгжүүлэх  нөхцөлийг  бүрдүүлж  чадна.  ОУ бол европын технологийн болон инновацийн хүчтэй нөөцөд тулгуурлан нийгэм, эдийн засгийн шинэтгэл хийж, шинэчилж чадна»  гэв. «Хямрал, түүний  дагаварыг давах туулахын тулд  ЕХ-д нэлээд хэдэн  жил  шаардагдана» гэж Борис Шмелев үзэж байна.  Харин ЕХ бутран тарах, евро  үгүй болох тухай  таамаглалууд   ямар ч бодит үндэслэлгүй юм. Европын улсууд  эдийн засгийн   нүхээс гарах  арга  зам олж, хөгжлийн шинэ  түвшинд  хүрч чадна.  ЕХ  одоо  дотоод асуудлуудаа   шийдвэрлэхээс   өөр  аргагүй юм.  Харин Европын болон  Оросын хувьд   хамтран шийдвэрлэх  асуудлууд багагүй байгаа  учир    ЕХ ОУ-тай харилцан хамтын ажиллагаагаа  ойрын  үед  улам бүр эрчимтэй  хөгжүүлнэ.