Нэг баррель нефтийн үнэ  ойрын долоо хонгуудад өсч, 110  орчим  доллар болно гэж Кувейтын эрх баригчид таамаглаж байна. Тус улсын нефтийн дээд зөвлөлийн гишүүн Имад аль Атики  «энэ нь   дэлхийн эдийн засаг түргэн сэргэж  байгатай  холбоотой» гэж  үзэж байна. «Нефтийн  хэрэгцээ өсч байгаа   учир ОПЕК  түүний олборлох хэмжээг  нэмж магадгүй»  гэж    аль Атаки  тэмдэглэв.  2010 оны 12-р сард   нефтийн үнэ өсч, 2008 оны 10-р сарын  дээд  хэмжээнд хүрлээ.  Дэлхийн  биржийн үнэ бараг 95 доллар боллоо