Пентогоны тэргүүн Роберт Гейтс, Бээжинд айлчлахынхаа өмнө ингэж мэдэгдлээ. Хятадын өсөн нэмэгдэж байгаа цэргийн хүчин чадал Номхон далайд байгаа АНУ-ын цэргийн нөөцийг устгаж магадгүй гэж болгоомжилж байна гэж тэр хэлжээ. Хятад улсын 2009 оныбатлан хамгаалахын зардал 150 тэрбум доллар болсон нь албан ёсоор зарласнаас хоёр дахин их байна гэж АНУ үзэж байна. Харин АНУ-ын өөрийнх нь БХ зардал жил бүр 500 тэрбум доллар болдог билээ.